Сайн уу, бид болgerere.
Гэрээрээ өөрөө авдаг шинжилгээ
Gerere төслийг хэрэгжүүлэгч "Гэрэрэ-Онош" ХХК нь эрүүл мэндийн технологийн старт-ап компани бөгөөд Монгол улсад анх удаагаа хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээний үйлчлүүлэгч төвт тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай баг нь 20-30 жилийн клиник хими, иммунохими болон молекул биологийн чиглэлээр нарийн мэргэшсэн лабораторийн эмч, лаборант, залуу эмч эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын судлаачдаас бүрдсэн бөгөөд 2024 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй 45 гаруй оронд шуудангаар хүргэдэг энэхүү шийдлийг бид Монгол улсын хөрсөнд буулгаж, дэвшилтэт технологийн тусламжтайгаар илүү аюулгүй, найдвартай, өндөр нууцлалтай систем болгон хөгжүүлэх чин зорилготой юм.
Бидний зорилго: Монгол хүний эрүүл мэндийг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хамгаалах, хадгалах
Бидний зорилт: Урьдчилан сэргийлэх боломжтой өвчин эмгэгүүдийг НУУЦЛАЛТАЙ, ХУРДАН, ХЯЛБАР, НАРИЙВЧЛАЛТАЙ эрт илрүүлэх
Бидний алсын хараа: Монголын улсын хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, монгол хүнд эрүүл мэндээ хадгалах, хамгаалах насан туршын дадал үүсгэх
