Баянзүрх дүүргийн оршин суугчдад, ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ!!!

Үйлчилгээний нөхцөл.

Сүүлд шинэчилсэн (2026 оны 8-р сарын 26)

Энэхүү дэлгүүрийн платформыг ашиглах хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна. Бүртгэл үүсгэх болон захиалга өгөхөөс өмнө нөхцөлтэй танилцана уу.


1. Ерөнхий зүйл

  • 1.1 Үйлчлүүлэгч та "gerere-free.shop.mn"-ийн платформд нэвтэрч, үйлчилгээ авахын өмнө Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу. Бидний санал болгож буй Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсний дараа таны үйлчилгээ авах эрх идэвхжинэ.

  • 1.2 Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Эрүүл мэндийн үйлчилгээ” авахтай холбоотой Үйлчлүүлэгч болон “Гэрэрэ Онош” ХХК-ийн хоорондын харилцааг зохицуулах зорилгоор байгуулж буй эрх зүйн бичиг баримт болно.

  • 1.3 Энэхүү гэрээнд нэр, томьёог доорх байдлаар томьёолно. Үүнд:

"Үйлчлүүлэгч" гэж "Эрүүл мэндийн үйлчилгээ" авахаар Гэрээт платформ-д бүртгүүлсэн иргэнийг,

“Гэрэрэ Онош” ХХК гэж “Гэрэрэ платформ”-ыг албан ёсоор эзэмшиж буй байгууллагыг,

“Гэрэрэ платформ” гэж “Гэрэрэ Онош ХХК”-ийн оюуны өмчөөр баталгаажсан www.gerere.mn вэбсайт буюу таны хувийн мэдээллийг авахгүйгээр, тусгай зөвшөөрөл бүхий “Гэрэрэ Прокариот” ХХК лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг мэдээлэх цахим платформыг,

“Гэрэрэ Прокариот” ХХК гэж “Гэрэрэ Онош” ХХК-ийн албан ёсны тусгай зөвшөөрөлтэй лабораторийг,

“Эрүүл мэндийн үйлчилгээ” гэж Гэрэрэ платформыг ашиглан үзүүлж буй доорх үйлчилгээнүүдийг:

Багц шинжилгээ худалдан авахыг,

Багц шинжилгээний захиалгын түүх, хадгалах, удирдахыг

Багц шинжилгээнд илгээсэн сорьцын мэдээллийг удирдахыг

Багц шинжилгээний хариу харах, хадгалах, удирдахыг,

Эрүүл мэндийн түүхээ харах, хадгалах, удирдахыг хэлнэ.

  • 1.4 Үйлчлүүлэгч та “Гэрэрэ Платформ’-ын аль нэг үйлчилгээг сонгон эхлүүлснээр Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

  • 1.5 “Гэрэрэ Онош” ХХК нь хууль, эрх зүйн хүрээнд шаардлагатай тохиолдолд Үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх, цуцлах эрхтэй бөгөөд эдгээр өөрчлөлтийг Үйлчлүүлэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягаар тухай бүрд мэдээлнэ. Үйлчлүүлэгч “Гэрэрэ Платформ”-ыг үргэлжлүүлэн ашигласнаар Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

2. Хэрэглэгчийн бүртгэл

  • 2.1 Үйлчлүүлэгч нь “Гэрэрэ Платформ”-д утасны дугаараар бүртгэл үүсгэнэ.

  • 2.2 Хууль ёсны асран хамгаалагч шаардлагатай үйлчлүүлэгч байх тохиолдолд асран хамгаалагч нь тухайн үйлчлүүлэгчийн бүртгэл болон өөрийн бүртгэлийг давхар үүсгэснээр үйлчилгээ авах эрхтэй болно.

  • 2.3 Үйлчлүүлэгч санаатай болон санамсаргүй байдлаар буруу мэдээлэл оруулсантай холбоотой сөрөг үр дагавар гарсан тохиолдолд “Гэрэрэ Онош” ХХК үйлчилгээг нэг талаас цуцлах эрхтэй.

  • 2.4 “Гэрэрэ Онош” ХХК нь Үйлчлүүлэгчийн “Гэрэрэ платформ”-д оруулсан мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй.

  • 2.5 Үйлчлүүлэгч “Гэрэрэ платформ”-д нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаар, төрсөн огноо гэх мэт өөрийн мэдээлэл бүхий тоогоор сонгохгүй байх, нэвтрэх нууц үгийг бусдад задруулахгүй, хамгаалах үүрэг хүлээнэ.

  • 2.6 “Гэрэрэ Онош ХХК” нь “Гэрэрэ Прокариот” ХХК тусгай зөвшөөрөлтэй лабораторид хийгдсэн таны шинжилгээний хариуг авч, “Гэрэрэ платформ” ашиглан дамжуулж зөвхөн танд харуулах үүрэгтэй.

3. Шинжилгээнд хамрагдах зарчим

  • 3.1 “Гэрэрэ Онош” ХХК нь 4 төрлийн шинжилгээ болон 1 төрлийн багц шинжилгээг үйлчлүүлэгчдэдээ санал болгоно.

  • 3.2 Өтгөний 2 үзүүлэлт, Үтрээний орчны 17 үзүүлэлт, Бэлгийн эрүүл мэндийн 28 үзүүлэлт, Хөхөнцөр вирүсийн 28 үзүүлэлттэй буюу Гоодаль багц шинжилгээ нь 75 үзүүлэлттэй.

  • 3.3 Үйлчлүүлэгч доорх заалтуудыг баримтлаагүйгээс үүдэн шинжилгээний хариунд нөлөөлж, хариу зөрүүтэй, буруу гарах тохиолдолд “Гэрэрэ Онош” ХХК нь хариуцлага хүлээхгүй.

    3.3.1 Өтгөний шинжилгээ:

    Эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн мөчлөгийн үе таарсан бол дууссанаас хойш 3-5 хоногийн дараа өгөх

    Геморройтой бол цус шүүрээгүй байх

    Шулуун гэдсээр бэлгийн харьцаанд ороогүй байх

    3.3.2 Үтрээний орчин, Бэлгийн эрүүл мэнд ба Хөхөнцөр вирүсийн шинжилгээ:

    Эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн мөчлөгийн үе таарсан бол дууссанаас хойш 3-5 хоногийн дараа өгөх

    Сүүлийн 24-48 цагт антибиотик хэрэглээгүй байх

    Сүүлийн 24-48 цагт бэлгийн харьцаанд ороогүй байх

    Сүүлийн 48 цагт үтрээгээр лаа хэрэглээгүй байх

    Сүүлийн 48 цагт тампон хэрэглээгүй байх

    Үтрээний угаалга хийгээгүй байх

    Үтрээнд үнэр дарагч цацлага хэрэглээгүй байх Эрэгтэйчүүд (Бэлгийн эрүүл мэндийн шинжилгээг шээсээр өгөх бол) доод тал нь 2 цаг шээгээгүй байх

    Бэлгийн харьцаанд орсноос хойш хамгийн багадаа 10-14 хоногийн дараа шинжилгээ өгөх

  • 3.4 Үйлчлүүлэгч сорьцыг авсны дараа лабораторид хүргэх хүртэл хэрэглэх зааварт заагдсан хэмд [(0)–(+10)] хадгална. Хэт хүйтэн эсвэл хэт халуун нөхцөлд байлгахгүйг анхаарна уу.

  • 3.5 Үйлчлүүлэгч шинжилгээнд хамрагдахын өмнө доорх заалттай танилцаж, шаардлагатай бол “Гэрэрэ Онош” ХХК-ийн эмч, мэргэжилтнээс зөвлөгөө авна.

  • 3.6 Үйлчлүүлэгч шинжилгээнд илгээх “Гэрэрэ Платформ”-д буй шинжилгээний хариу нь эцсийн онош биш бөгөөд зөвхөн чиглүүлэг шинжилгээ болно. орьцыг багцад дагалдах хэвлэмэл болон видео зааварт заагдсаны дагуу авна. Сорьцыг буруу авах, бохирдуулсан тохиолдолд шинжилгээний хариунд нөлөөлж, хариу буруу гарах эрсдэлтэйг анхаарна уу.

  • 3.7 Үйлчлүүлэгч сорьцоо аваагүй хоосон буцаасан тохиолдолд шинжилгээний хариу гарахгүй бөгөөд “Гэрэрэ Онош” ХХК үүнд хариуцлага хүлээхгүй.

  • 3.8 “Гэрэрэ Онош” ХХК нь “Гэрэрэ Платформ”-оор дамжуулан шинжилгээний хариуг үйлчлүүлэгчид мэдээлнэ.

  • 3.9 “Гэрэрэ Платформ”-д буй шинжилгээний хариу нь эцсийн онош биш бөгөөд зөвхөн чиглүүлэг шинжилгээ болно.

4. Нууцлал

  • 4.1 Бид таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд аюулгүй байдлын үйл ажиллагаа, журмыг хэрэгжүүлдэг.

5. Гэрээ дуусгавар болох

  • 5.1 Үйлчлүүлэгч болон “Гэрэрэ Онош” ХХК-ийн хооронд үүсэх аливаа харилцааг Монгол улсын холбогдох хүчин төгөлдөр хууль, дүрэм, журмын дагуу зохицуулна.

6. Бусад

  • 6.1 Үйлчлүүлэгч нь Гэрэрэ Платформын талаарх санал гомдол, шинэ санаа зэргийг илэрхийлэх эрхтэй бөгөөд contact@gerere.mn болон +976 99032257 утсаар дамжуулан холбогдох боломжтой.

  • 6.2 Үйлчлүүлэгч нь “Гэрэрэ Онош” ХХК-иар үйлчлүүлэх явцад олж авсан байгууллагын нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц, бусад үйлчлүүлэгчдэд таатай бус сэтгэгдэл үлдэхүйц мэдээллийг өөр бусад этгээдэд олон нийтийн сүлжээгээр задруулахыг хориглоно.