Баянзүрх дүүргийн оршин суугчдад, ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ!!!
Блог руу буцах
gerere · Нийтлэл

Бэлгийн эрүүл мэндийн шинжилгээ гэж юу вэ?

2026.08.124 мин унших
Бэлгийн эрүүл мэндийн шинжилгээ гэж юу вэ?

Reproductive tract infection (RTI-PCR)

Бэлгийн эрүүл мэндийн шинжилгээ (RTI-PCR)

Бактер, мөөгөнцөр болон вирүсийн гаралтай бэлгийн замын халдвар буюу нөхөн үржихүйн замын халдвар, бактерийн гаралтай үтрээний үрэвслийг илрүүлэх 28 үзүүлэлт бүхий бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээ


Хэн RTI-PCR шинжилгээг өгөх вэ?

  • Бэлгийн идэвхтэй амьдралтай хэн бүхэн (жилд нэг удаа урьдчилан сэргийлэх зорилгоор).

  • Шинэ бэлгийн хамтрагчтай болсон, эсвэл нэгээс олон хамтрагчтай хүмүүс.

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон түүндээ санаа зовж байгаа тохиолдолд.

  • Бэлэг эрхтний орчим цэврүү, шарх, тууралт гарах

  • Бэлгийн замаас эвгүй үнэр гарах, ялгадас ихсэх, өнгө, бүтэц өөрчлөгдөх, шээхэд хорсох, бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн харилцааны үед өвдөх зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед

  • Бэлгийн хамтрагчид нь БЗДХ илэрсэн тохиолдолд

  • Үтрээний халдвар, нөхөн үржихүйн замын халдвар дахисан тохиолдолд 

  • Эмчилгээний дараа халдвар эдгэсэн эсэхийг үзэхийн тулд

  • Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд

Яагаад Бэлгийн эрүүл мэнд шинжилгээг өгөх шаардлагатай вэ?

Нөхөн үржихүйн зам буюу эмэгтэйчүүдийн үтрээнээс ялгарах ялгадас (discharge) нь сарын мөчлөгөөс хамаарч янз бүр байх ба хэвийн мөчлөгтэй үед:

  • 1-5 дах өдөр: Сарын тэмдэг (Улаан, улаан хүрэн салсархаг)

  • 6-10 дах өдөр: Цайвар цагаан, тунгалаг, цавуулаг, наалдамхай, хуурай, маш бага хэмжээтэй

  • 11-14 дах өдөр: Цайвар цагаан, булингартсан, найлдамхай, өтгөвтөр

  • 14 дэх өдөр: Тунгалаг, шингэн (өндөгний цагаан шиг)

  • 15-28 дах өдөр: Хуурай, өтгөн, цагаан

Эрэгтэйчүүдийн хувьд 2 тохиолдолд хэвийн ялгадас бэлэг эрхтнээс ялгардаг ба үүнд:

  • Хэт түргэн (Шахамдуулсан) дур тавилт (Premature ejaculation) : Тунгалаг бага хэмжээний шингэн

  • Дур тавилт (Ejaculation) : Цагаан-саарал (бага зэрэг шаргал туяатай байж болно. Харин хэт тунгалаг байх нь сперм буюу эр бэлгийн эс бага агуулагдаж буйг илтгэж байж болзошгүй), өтгөн бүтэцтэй

Хэрэв бэлгийн замаас ялгарах ялгадасны өнгө, үнэр, бүтэц, хэмжээ нь өөрчлөгдөх зовуур илэрсэн тохиолдолд бэлгийн замын халдварын шалтгаантай эсэхийг заавал оношлох нь зөв дадал юм.

Хэвийн бус шүүрэл нь:  

Эмэгтэйчүүдэд: 

  • Цагаан, ээдэмцэр бүтэцтэй ялгадас болон бэлэг эрхтэн түүний орчим загатнах зовууртай бол Мөөгөнцрийн халдвар (Vulvo-vaginal Candidiasis) байх магадлалтай юм.

Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь: 

  • Цагаан-саарал өнгийн усархаг ялгадас болон загасны үнэртэй ялгадас гарч байгаа тохиолдолд Бактерийн Вагиноз (Bacterial Vaginosis) сэжиглэнэ. 

  • Шар-ногоон өнгийн хөөсөрхөг загасны үнэртэй ялгадас нь Трихомониазын халдварыг илтгэнэ. 

  • Шар-ногоон туяатай идээ мэт булингартай, салсархаг ялгадас гарах болон хөнгөнөөр бие засахад хорсож өвдөх, бэлгийн харилцаанд ороход өвдөлттэй байх зэрэг нь Заг хүйтэн (Gonorrhea)-ий шинж тэмдгүүд юм.  

Бэлгийн замын халдвар авсан тохиолдлуудын 50-аас 75 хувь нь шинж тэмдэг илэрдэггүй ба бэлгийн харилцаанд орсон хүндээ санамсаргүйгээр халдвар тараах эрсдэлтэй байдаг.

Бэлгийн эрүүл мэндийн шинжилгээ нь ямар өвнүүдийг илрүүлэх вэ?

  • Бактерийн вагиноз:

    • Atopobium vaginae (AV)

    • Bacterial vaginosis–associated bacteria 2 (BVAB2)

    • Bacteroides fragilis (BF)

    • Gardnerella vaginalis (GV)

    • Lactobacillus spp. (Lacto)

    • Megasphaera Type 1 (Mega1)

    • Mobiluncus spp. (Mob)

  • Шанкроид буюу зөөлөн яр өвчин:

    • Haemophilus ducreyi (HD)

  • Лимфогранулома венерумийн халдвар:

    • Lymphogranuloma venereum (LGV)

  • Тэмбүү

    • Treponema pallidum (TP)

  • Хламидийн халдвар

    • Chlamydia trachomatis (CT)

  • Микоплазмийн халдвар

    • Mycoplasma genitalium (MG)

    • Mycoplasma hominis (MH)

  • Заг хүйтэн

    • Neisseria gonorrhoeae (NG)

  • Уреаплазмийн халдвар

    • Ureaplasma parvum (UP)

    • Ureaplasma urealyticum (UU)

  • Үтрээний мөөгөнцрийн халдвар (кандидоз)

    • Candida albicans (CA)

    • Candida dubliniensis (CD)

    • Candida glabrata (CG)

    • Candida krusei (CK)

    • Candida lusitaniae (CL)

    • Candida parapsilosis (CP)

    • Candida tropicalis (CTp)

  • Цитомегаловирусын халдвар

    • Cytomegalovirus (CMV)

  • Бэлгийн герпес

    • Herpes simplex virus type 1 (HSV1)

    • Herpes simplex virus type 2 (HSV2)

  • Салхин цэцэг/бүслүүр үлд буюу могойн яр өвчин

    • Varicellazoster virus (VZV)

  • Трихомониаз

    • Trichomonas vaginalis (TV)

Хэрхэн шинжилгээг өгөх вэ?

Энэхүү шинжилгээний сорьцыг сарын тэмдэг ирээгүй, 2 хоногийн турш үтрээгээр хэрэглэх бүтээгдtхүүн (лаа, тампон, эмэгтэй бэлгэвч, үтрээний дотор угаалга гэх мэт) хэрэглээгүй, 10-14 хоногийн турш антибиотик, мөөгөнцрийн эсрэг эм, вирүсийн эсрэг эм хэрэглээгүй байх үед авна. Сорьцыг ESwab® эмнэлгийн бамбарыг ашиглан үтрээний арчдаснаас авах бөгөөд сорьц авсан бамбарыг eNAT тээвэрлэх орчин бүхий хуруу шилэнд хийж, гэрийн хөргөгчийн хаалганд буюу 0-10°C хүйтэнд 2-24 цагийн турш хадгалан лаборатори луу илгээнэ.

Бэлгийн эрүүл мэндийн шинжилгээний давуу талууд

  • СОРЬЦ АВАХ: Өөрийн тав тухтай орчинд, хэнээс ч санаа зоволгүйгээр, хүссэн цагтаа сорьцоо авч болно. 

  • ЦАГ ХЭМНЭХ: Эмнэлэгт очиж, үзлэгийн оочерт зогсох шаардлагагүй ба та байгаа газраа хүргүүлэхэд л болно.

  • ТУЙЛЫН НУУЦЛАЛ: Таны захиалга, шинжилгээний хариуг зөвхөн танд л мэдэгдэнэ. Бид таны мэдээллийн нууцлалыг 100% хангаж ажилладаг.

  • ӨНДӨР НАРИЙВЧЛАЛ: Хамгийн сүүлийн үеийн "Real Time PCR" технологиор шинжилнэ.

  • ХУРДАН ХАРИУ: Сорьц лабораторид очсоноос хойш 72 цагийн дотор таны цахим хаягт хариу илгээгдэнэ.

  • МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ: Манай баг нь танд сорьц авах болон бусад үйл явцын талаар зөвлөгөө өгөхөд үргэлж нээлттэй.

Анхаарах зүйл

Бэлгийн эрүүл мэндийн шинжилгээний хариу нь эмчийн үзлэг, оношилгоог орлохгүй болно. Аливаа халдвар үүсгэгч эерэг гарсан тохиолдолд эмчийн жоргүйгээр антибиотик, мөөгөнцрийн эсрэг болон вирусийн эсрэг эмийг дур мэдэн ууж болохгүй. Учир нь шинжилгээний хариу, халдвар авсан хугацаа, шинж тэмдэг зэргээс үүдэн хувь хүн бүрийн эмчилгээ өөр байдгийг анхаарна уу!

Шинжилгээний хариу сөрөг гарвал?

Таны биед тухайн үүсгэгчийн халдварууд илрээгүй байна. Та эрүүл мэнддээ итгэлтэй байж болно. Гэхдээ цаашид бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэж, ирээдүйн эрсдэлээс сэргийлээрэй.

Шинжилгээний хариу эерэг гарвал?

Санаа зовох хэрэггүй. Дийлэнх нөхөн үржихүйн замын халдвар эдгэрдэг тул та эерэг шинжилгээний хариугаа барин мэргэжлийн эмчид хандаж, оновчтой эмчилгээгээ эхлүүлээрэй. Эрт илрүүлсэн нөхөн үржихүйн халдвар бүрэн эдгэрдэг.


FIT шинжилгээ гэж юу вэ ?
Дараагийн нийтлэл

FIT шинжилгээ гэж юу вэ ?

Унших